2014-12-04
Блог нээх

Worpress дээр хэрхэн блогтой болох вэ ?


Блогтой болох алхам 1:
http://www.wordpress.com гэсэн сайтр уу ор.  Тэгээд Start your wordpress blog гэсэн бичгэн дээр дараад өөрийн блогийг үүсгэж эхлэнэ.

 

Username дээр нь өөрийн хэрэглэгчийн нэрийг Email Address гэдэг дээр нь өөрийн мэйлийг бичиж өгнө. Мэдээж зөвшөөрч байна гэж чеклэнэ.

Блогтой болох алхам 2: Blog Domain хэсэг дээр өөрийн блогийн домайныг бичиж өгнө. Жишээлбэл: turshilt.wordpress.com гэж. Blog Title дээр өөрийн блогын гарчигыг бичиж өгнө. Хэл сонгох дээр нь en-English гэж сонгоно. Тэгээд signup гээд цааш үргэлжилүүлнэ.

Блогтой болох алхам 3: Өөрийн овог нэр мөн өөрийн тухай товч мэдээллийг оруулж өгнө. Тэгээд Save Profile Товчийг дарна. Тэгээд өөрийн мэйл хаягыг шалгана. Таны оруулсан мэйл хаягт блогийг идэвхижүүлэх линк ирнэ.

Блогтой болох алхам 4: Ирсэн линкээр ороход Таны хэрэглэгчийн нэр мөн блогыг админ хэсэгрүү орох нууц үг гарч ирнэ.Түүгээр нэвтрэн орно. Ингээд л та блогтой боллоо. Харин ороод шууд нууц үгээ өөрчилхөө мартваа.

WordPress-ийн админ хэсгийг ашиглах

Dashboard-ийн тухай: Энэ хэсэгт блогыг ерөнхий удирдлагын хэсэг байдаг. Энд Blog stats гэдэг хэсэгт таны блогын ерөнхий үзүүлэлт байдаг. Жишээлбэл: Таны блогт нийт хандсан тоо ямар бичлэгийг хэдэн удаа уншисан зэрэг.

My Comments хэсэгт блогт үлдээсэн сэтгэгдлүүд байдаг. Бусдыг нь сайн мэдэхгүй юм. Мэддэг хүн байвал хэлээрэй.

Write: Энд Write post гэдэг нь шинэ бичлэг оруулах хэсэг. Эндээс та өөрий богт бичлэг нэмнэ. Бичлэг нэмэхдээ шууд Category үүсгээд нэмж болно. Бас нууц үгтэй болгож болно. Он сарыг нь ч бас өөричлөх боломжтой.

Write page хэсэг дээр хуудас нэмж оруулж болно.

Manage: Эндээс блогт байгаа нийт хуудас болон бичлэг уплоад хийсэн файлууд мөн ангилал зэрэг байдаг. Бас өөр блогоосоо бичлэг оруулж, бас гаргаж болно.

Comments: Энд чиний блогын нийт сэтгэгдэл оршино. Сэтгэгдлүүдийг утсгах засах мөн нийтлэх зэрэг оршино.

Blogroll: Энд өөрийн блогтоо линк нэмж болно.

Presentation: Энд блогын загвартай холбоотой хэсэг оршино. Themes гэсэн дээрээс өөийн блогыг загварыг сонгодог. Харин Widget хэсгээс өөрийн блогын хажуу талаар гаргах зүйлийг оруулна. sidebar гэсэн нь чиний блогын хажуугаар орших мэдээллийн хэсэг гэсэн үг. Доор байгаа Availble Widgets хэсгээс чирээд оруулаад риж болно. Жишээлбэл: Аrchive гэсэн widget-ийг чирээд авчирна. Баруун талд орших засварлах icon дээр дараад title дээр нь монголоор архив гэж бичиж өгнө. Ингээд таны блогын баруун юмуу зүүх хэсэгт архив гэж нэмэгдэнэ. Custom Image Header дээр өөрийн блогын толгойн зургыг оруулж өгнө. Color Header Гэсэн хэсгээс хэрвээ зураг оруулаагүй бол өнгөө сонгож өгнө.

Users: Энд блогын хэрэглэгчидийг эрхийг нь заагаад оруулж өгнө. Your Profile хэсэгт өөрийн тухай мэдээлэ оршино. Энд та өөрийн аваторыг оруулж өгнө. Use the visual rich editor when writing үүнийг сонгох юм бол та бичлэг нэмэхээд visual Editor-ийг ашиглана гэсэн үг. Энэ нь HTML мэдэхгүй хүмүүст илүү хэрэгтэй. Бас эндээс нууц үгээ өөрчилөх боломжтой. Харин Options хэсэгт блогын ерөнхий тохиргоо байдаг.

Сэтгэгдэл:


E
Бичсэн: Зочин цаг: 16:46, 2024-07-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax